"Microsoft" компани Америкийн тоглоом хөгжүүлэгч томоохон компанийн нэг болох "Activision Blizzard"-ийг 68.7 тэрбум ам.доллароор худалдан авч буйгаа зарлалаа.

Тодруулбал, Blizzard компанийн нэгж хувьцааг зах зээлд арилжаалагддагаас  45%-иар өндөр үнээр буюу 95 ам.доллароор бүгдийг нь авах тохиролцоонд хүрчээ. 

Энэ нь Microsoft-ын 46 жилийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт болж буй. 

Олон улсын хэвлэлүүд энэ үйл явдлыг Microsoft нь метаверс буюу гурван хэмжээст виртуал ертөнцийн тулаанд оролцох бэлтгэл, боломж хэмээн тодорхойлжээ.

"Blizzard"-ийн тухай товч дурдахад уг компани нь “Call of Duty”, “Candy Crush” зэрэг алдартай тоглоомуудыг бүтээсэн бөгөөд дэлхий даяар 400 сая орчим хэрэглэгчтэй аж.

Гэсэн ч сүүлийн жилүүдэд тус компанийн удирдлагуудын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг,  эрэгтэйчүүд хэт давамгайлсан ажлын байрны соёл зэргээс үүдэн  компанийн эсрэг эрх баригчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа гэнэ.



Эх сурвалж: The Guardian