Холимог тулааны тамирчин Б.Баттөр “Ододтой бүжиглэе” шоуны шагнал болох 50 сая төгрөгөө Жүю Жицү тулааны клуб байгуулж, “Өнөр бүл” төвд хүлээлгэн өглөө. 

НҮБ-н Хүүхдийн сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Жүю Жицү Холбоотой хамтран ажиллаж хоёрхон сарын хугацаанд тус клубийг иж бүрэн тоногложээ.

Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн учраас энэхүү клубээс тив, дэлхийн хэмжээний тамирчид төрнө гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн цугласан олон хэлэлцэж байв.

 НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс:



“Бид Монголын Жюү Жицүгийн холбоотой хамтран хүүхэд залуусыг тулааны урлагаар хичээллүүлэх, спортын суурь олгох зорилгоор Жюү Жицү төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Харин Б.Баттөр шагналын мөнгөө НҮБ-н Хүүхдийн санд хандивлана гэдгийг мэдээд шууд л төслөө танилцуулсан. Бидний санаа зорилго нэгдэж ийнхүү том ажлын ард гарч чадлаа”. 


Нээлтийн үеэр “Гаруда” клубын тамирчид тулааны урлагийн техникүүдээс үзэгч олондоо сонирхууллаа.


Хөдөлмөрийн баатар, жудоч Х.Цагаанбаатар:


 “Жиү Жицү спорт Японоос гаралтай. Өнөөдөр Японий нийслэл Токиод олимпийн наадам эхэлж байгаа нь сайны ерөөл биз ээ. 30 жилийн өмнө намайг бэлтгэл хийж эхлэхэд өмсөх кимоно олддоггүй байлаа. Гэтэл өнөөдөр хүүхдүүд маань санхүүгийн хувьд зовохгүй бэлтгэлээ хийх боломж олдсонд баяртай байна” гэв. 

Холимог тулаанч Ангууч “Хүүхэд зааланд орж ирээд бэлтгэлийн кимоногоо чанга бүслэхэд харц нь хүртэл өөрчлөгдөж байдаг. Спорт гэдэг хүндлэл учраас хүүхдийн хөгжил төлөвшилд сайнаар нөлөөлж, сэтгэлийн хат суулгаж байдаг” гэлээ. Мөн тэрээр шоуны хамтрагч Н.Халиунтай хамтдаа нийгэмд тустай ажлууд хийхээр төлөвлөж байгаа аж

Бичлэг үзэх: