МОСКВА/РИА Новости/. Энэ онд болсон “Мөнхөд дурсагдах хорооны дайчид” жагсаалд Оросуудын гуравны нэг буюу 30 хувь орчим нь оролцсон тухай Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Өнгөрсөн онд энэ жагсаалд 24 хувь нь оролцсон байна.  


“Мөнхөд дурсагдах хорооны дайчид” жагсаалыг Аугаа их эх орны дайны ялалтын баяртай холбогдуулан хийдэг юм. Энэ ёслолын жагсаалд хүмүүс Аугаа их эх орны дайнд оролцож явсан төрөл садныхаа зургийг барин алхдаг билээ.   


“Мөнхөд дурсагдах хорооны дайчид” жагсаалын талаар сонсож байсан хэдий ч жагсаалд оролцож байгаагүй гэдгээ санал асуулгад оролцогчдын 67 хувь нь мэдэгджээ. Энэ сарын 3-нд явуулсан санал асуулгад 18-аас дээш 1600 хүн оролцсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг