Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын 11 баримт бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. 

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл болон Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг баримт бичгүүд багтаж байна. 

Засгийн газар хоорондын байгуулсан 11 баримт бичгийг танилцуулж байна. 

1.

Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын ерөнхий хэлэлцээр

2.

Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын ЗГ хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай МУ-ын ГХЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

3.

БНХАУ-ын ЗГ-аас олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр

4.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай МУ-ын ЗГ болон БНХАУ-ын ЗГ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

5.

Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай МУ-ыг төлөөлж СЯ, Хятадын экспорт-импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр.

6.

МУ-ын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

7.

МУ-ын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

8.

МУ-ын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө

9.

Спортын салбарт хамтран ажиллах тухай МУ-ын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

10

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал

11

“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл