МАН-ын 28 дугаар Их хурал эхэллээ. Их хурлыг нээж МАН-ын дарга М.Энхболд “Монгол Ардын Намын үндсэн дүрмэнд заагдсаны дагуу Монгол Ардын Намын Их хурлыг Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн өвлийн эхэн сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр хийе гэж товлосон. Товлосон өдөр өнөөдөр тохиож байна. Ээлжит Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон журмын нөхөд, Их хурлын нээлтэд оролцож буй зочид төлөөлөгчид Та бүхний ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Их хуралд нийт 1309  төлөөлөгч оролцож буй бөгөөд 1074 нь буюу 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөгч, үлдсэн хувь нь намын удирдлагууд байна.

Мөн Их хуралд оролцогчдын хамгийн ахмад нь 88 настай намын дарга асан н.Очирбат, хамгийн залуу төлөөлөгч нь 22 настай бөгөөд орон нутгаас оролцож буй юм.

Намын Их хурлын төлөөлөгчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх журмын дагуу энэ удаагийн хуралд оролцогчдын 24 хувь нь эмэгтэйчүүд байна.

МАН-ын 28 дугаар Их хурал энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ.