Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит чуулганд оролцохдоо боловсролын чанарт хийсэн үнэлгээний үр дүнг танилцууллаа. Уг үнэлгээнд нийслэлийн хэмжээнд 139 сургуулийн 10,872 багш, 999 мянган суралцагч, 268 цэцэрлэг, 2,162 багш, 28,555 сурагч тус тус хамрагдсан байна. 

Л.Энх-Амгалан сайдын танилцуулсан үнэлгээний үр дүнг тоймлон хүргэе.

  1. Манай улсын боловсролын тогтолцоо дэлхийн жишгээс хоцрогдсоныг дараах 3 үзүүлэлтээс харж болно.

Боловсролын байгууллагууд хүүхдэд 21-р зууны ур чадварууд буюу 

  • Асуудал шийдвэрлэх чадвар
  • Хүүхдийг мэдээлэлтэй ажиллах чадвар
  • Хамтран суралцах ур чадварыг эзэмшүүлж чадахгүй байна.

    2. Дэлхийн Банкнаас гаргасан тайлангаас үзвэл 12 дугаар ангийн сурагчид наймдугаар ангийн хүүхдийн ур чадвартай төгсөж байна. Үндсэндээ боловсролын чанар гурваас дөрвөн ангиар хоцорч байна.


   3. 2022 онд 2.2 их наяд, 2023 онд 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийхээр төсөвлөжээ. 2.6 их наяд гэдэг нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьтай тэнцэж, төсвийн урсгал зардлын 16-18 хувьд хүрч байгаа үзүүлэлт юм. Энэ нь дэлхийн улс орнуудын жишигт хүрсэн үзүүлэлт.


   4. Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан сургуулиудын 60 хувь нь гуравдугаар түвшин буюу менежментийн хувьд хангалтгүй гэсэн үр дүн гарсан. 


   5. Нийт багш нарын 80 хувь нь зургаадугаар ангийн хүүхэдтэй дүйцэхүйц Англи хэлний мэдлэгтэй байна.


   6. Одоо хэрэгжиж буй сургалтын хөтөлбөр хүүхдийг амьдралд биш шалгалт, олимпиадад бэлддэг тогтолцоо болж хувирсан байна.


   7. "Pearson", "Medle", "Eduten" зэрэг технологийн платформууд боловсролын хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.