МАДРИД. /TASS/. Испанийн Буньол хотод жил тутам болдог “улаан лоолийн байлдаанд” энэ жил 22 мянга орчим хүн оролцжээ. "Ла Томатина" хэмээх их наадам энэ жил 74 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа аж.


Нэг цаг үргэлжилсэн  энэхүү улаан лоолийн байлдаанд 145 тонн орчим улаан лооль ашиглагдсан байна. “Ла Томатина” арга хэмжээнд оролцох хүмүүст зориулж бусдад гэмтэл учруулахаас сэргийлэх зорилгоор улаан лоольнуудыг урьдаас бэлтгэж, зохих температурт байлгадаг аж. 


Улаан лоолиор байлдахаас гадна Буньол хотод театрчилсан болон хөгжмийн тоглолтууд, тэмцээнүүд, яармаг худалдаа болдог байна. Түүнчлэн арга хэмжээнд оролцогчид Испанийн үндэсний “паэлья” хэмээх хоолыг амталж үзэх боломжтой гэнэ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг