БНХАУ-ын эрх баригч Коммунист нам шийдвэр гаргах долоон гишүүнээ сонгож Улс төрийн товчооноо шинэчилжээ. Хятадын дарга Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон байна. Коммунист намын хоёрдугаар чухал хүн Ли Көцян хүлээсэн үүргээ үргэлжлүүлж, үлдсэн таван гишүүн нь шинээр сонгогдсон гэв. 


Ли Чаншу Коммунист намын төв хорооны дарга байсан ба 1980-аад онд Хэбэй мужид ажиллах үеээсээ ноён Ши Жиньпинтэй нөхөрлөжээ. Тэрбээр Шигийн жигүүрийн гишүүн ажээ.





Ван Ян Коммунист залуучуудын холбооны гишүүн байсан. Тус холбооны ихэнх гишүүн намын дээд албан тушаалд томилогдсон. Ноён Ван Ши Жиньпиний дор дэд сайдын алба хашсан билээ.




Ван Хунинг бол Коммунист намын улс төрийн онолч бодлого боловсруулахад чухал нөлөөтэй ноёнтон. Ноён Ши гадаадад айлчлал хийхдээ Ван Хунингийг байнга дагуулж явдаг.




Чао Лежи намын хүний нөөцийг хариуцдаг байжээ. Тэр одоо ноён Шигийн баруун гарын хүн болох Ван Чишаныг орлох юм. Сонирхуулахад, ноён Ван Чишан Ши Жиньпиний авилгын эсрэг тэмцэлд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.


 


Хан Жэн Коммунист намын Шанхай дахь салбарыг хариуцдаг байсан. Түүнийг Ерөнхийлөгч асан Цян Цэминий хүн гэлцдэг. Тэрбээр сүүлийн үед ноён Шигийн авилгын эсрэг тэмцлийг дэмжиж гар бие оролцох болсон юм.