Хөлбөмбөгийн европын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Парис Сейнт-Жермайн, Бавари Мюнхен багуудын хооронд энэ сарын 23-нд Лисбонд боллоо.

Парис хотын хөлбөмбөгийн хамгийн том баг Европын аварга шалгаруулах тэмцээнд ялагдал хүлээсэнд бухимдсан фанатууд нь үймээн дэгдээсэн байна. Цар тахлын улмаас тоглолт Лисбонд болж, үзэгчид телевизээр л үзсэн боловч Францын баг ялагдал хүлээх болоход фенүүд олноор Парист цугларчээ. 

Парис Сейнт-Жермайн болон Бавари Мюнхен багуудын хооронд болсон уг финалын тоглолт 1-0 онооны харьцаатайгаар өндөрлөж, Бавари Мюнхен баг аваргын цомыг хүртэх болсонд уурссан мянга мянган фенүүд Парис хотноо үймээн дэгдээж, францын цагдаагийн албанаас нулимс асгаруулагч, боорхой ашиглан тараажээ.

Франц улсын нийслэл Парис нь одоо ч коронавирусийн эрсдэлтэй бүст тооцогдож байхад үймээн дэгдээгчид Parc de Princes цэнгэлдэхийн гадна цугларсан байна.

Нэгэн гэрчийн хэлж байгаагаар "Тоглолтын сүүлийн шүгэл дуугарахад асуудал үүсч эхэлсэн" гэжээ.

Түүний хэлсэнээр үймээн дэгдээгчид салют буудуулан, уутат бамбар барин эсэргүүцлээ үзүүлж байхад нулимс асгаруулагч тэднийг онилж байсан гэнэ. 

Цэнгэлдэхийн эргэн тойронд яг л дайны талбар мэт үзэгдэж, сонсогдох үймээний үеийн бичлэг твиттер хуудаснаа ч тавигдаж амжжээ.

Үймээний үеэр хэсэг фенүүд цагдаа нарыг холдохыг шаардаад машиныг нь сүйтгэж байгааг ч харуулсан байна. 

Мөн тэд авто замаар хөндлөн гулд алхалж, туг далбаа намируулан, замын хөдөлгөөнд ч хүндрэл учруулжээ.

Тийнхүү 3000 цагдаагийн алба хаагчид хэв журам сахиулахаар ажилласан байна. 


Эх сурвалж: DailyMail