Монголын жюү жицүгийн холбоо Арабын “AJP” холбоотой хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй “Ulaanbaatar international pro” олон улсын бүсний ангилалтай тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Тус тэмцээнд өсвөр үеэс мастерс ангиллын бүх насны тамирчид оролцож байна. Дэлхийн аваргын маргааш зохион байгуулагдаж буйгаараа онцлоготой энэхүү тэмцээнд Монгол, Казахстан, Орос, АНУ, Солонгос, Хятад, Недерланд, Иордан улсын тамирчид хүч үзэх юм.

Дашрамд дурдахад, Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар дахь “Мөсөн өргөө”-д амжилттай болж өндөрлөсөн.

Тэмцээний сүүлийн өдөр пара төрөлд Монгол Улсын тамирчин Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Э.Батболд 2019 оноос хойш жюү жицүгийн “Elf Sport’s Institute” академид хичээллэж буй. Өнгөрсөн жил АНЭУ-ын Аби-Дабигийн дэлхийн аваргаас хос алтан медальтай эх орондоо ирж байв.

 

Улаанбаатар хотноо болсон Жюү жүцигийн ДАШТ-д Монголын баг тамирчид Мастерс ангилалд 10 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль, насанд хүрэгчдийн ангилалд 2 хүрэл медаль, 4 тамирчин 5-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн юм.

20 дахь удаагийн ДАШТ-д АНЭУ-ын баг тамирчид 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн билээ.