Монгол Улсын Филармониос шинэ жилийг угтан жил бүр зохион байгуулдаг "Snow Melody" тоглолт энэ сарын 23-нд Соёлын төв өргөөний тайзнаа болох гэж байна. 

Шинэ жилийн баярт зориулан тусгайлан тоглодог “Snow Melody”-ийг энэ жил “FatCat Jazz Club”-тай хамтран зохион байгуулах юм. 

Энэ удаагийн “Snow Melody” тоглолтын гол дүр Жожо нэрээрээ олонд танигдсан, жазз дуучин Б.Өнөрзул байх гэнэ. Дуучин Жожо мэргэжлийн шилдэг уран бүтээлчидтэй нэгдэн шинэ жилийн сэдэвт хөнгөн цолгиун, хөвсөлзүүлсэн уянгалаг дуунуудаар үзэгчдийн сонорыг мялаахаар бэлдэж буй.

Тоглолтод “Төрийн Соёрхолт” Баянмонгол чуулга, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн цөөхүүл, удирдаач С.Саруул-Од, дуучин Н.Наранбаатар /Наагий/, Г.Тэнүүн, Ж.Ариунжаргал / Ариу/, О.Энх-Эрдэнэ, Б.Энхжаргал нар оролцоно.  

Шинэ жилийн шидэт мэдрэмжийг бэлэглэх онцгой нэгэн үдшийг хайртай дотнын хүмүүстэйгээ хамтдаа үзэж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Тоглолт: 2023.12.23-нд 19:00 цагаас Соёлын Төв Өргөөнд

Тасалбарыг: www.fatcatjazzclub.com

Холбоо барих утас: 86108160