“Apple” корпораци өнгөрсөн даваа гарагт болсон Дэлхийн Программ хөгжүүлэгчдийн конфрессээр шинэчилсэн бүтээгдэхүүнүүд болон үйлдлийн системээ танилцуулсан билээ.

Харин таблет хэрэглэгчдийн хувьд онцлох зүйл нь iPad шинэчилэгдэж, зөөврийн компьютероос дутахааргүй болжээ. iPad одооноос гар утасны загвараар ажиллах шаардлагагүйгээр өөрийн iPadOS үйлдлийн системээр ажиллан хөгжих боломж нээгдсэн байна.  

Ийнхүү удаан хугацааны турш iPad хэрэглэгчиддээ хүлээлт үүсгэж байсан Mac компьютерийн үйлдлийн системийг iPad дээр тусгах үйл явдал биеллээ оллоо.


iPad Pro загварын шинэчлэлтүүдээс дурьдвал:

  • Шинэ дэлгэц, шинэ хүчин чадал, шинэ загвар!

  • iPad зөөврийн компьютер болсныхоо хувьд bluetooth-ээр холбогдон хулгана /mouse/ ашиглах боломжтой болжээ.

  • iPad дахин гар утасны хайлтын программ ашиглах шаардлагагүй боллоо

  • Ухаалаг keyboard-ийг суурилуулсан нь зөөврийн компьютерийг орлох хэмжээнд хүрлээ.