Гурван хүний амийг аварчээ

Л.Баяржаргал
09 сарын 07, 2017

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст "Таван ханатай монгол гэр шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр иржээ. Дуудлагын дагуу тус хэлтэсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзориг нар шуурхай ажиллаж шатаж байсан гэрээс иргэн Н-ийг 2 охины хамт гаргаж амь насыг нь эрсдэлээс аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.