Ирактай хиллэдэг Ираны баруун нутагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 120 гаруй хүн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтсэн байна. АНУ-ын Геологийн судалгааны байгууллагаас орон нутгийн цагаар 21.20 цагт газар хөдөлсөн, голомт нь газрын гадаргаас 23 километрт байсан тухай мэдээлэв. Гэхдээ эрдэмтэд Иракийн зүүн хойд бүсэд газар хөдөлсөн, голомт нь 33 километрт байсан гэсэн билээ. 

Хил дагуух байшин барилгууд чичрэлтэд нурж, эхний байдлаар Иранаас 93, Иракаас зургаан хүний цогцсыг олсон аж. Нурсан барилгууд доороос амьтай, амьгүй хүмүүс олдсоор байгаа тул тоог эцсийн байдлаар зарлаагүй. Газар хөдлөлтөөс болж харилцаа холбоо, гэрэл цахилгааны ажиллагаа саатсан тул аврах багийнхны ажил ихээхэн хүнд байна.