Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг ОХУ-ын Красноярск мужийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн эмнэлгийн эмч нар манай улсад ирж, нэг сарын хугацаанд мэргэжил дээшлүүлжээ. 

ОХУ-ын эмч нар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын чиглэлээр манай эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан байна. 

Энэ нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадны эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэг дээр сургасан анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид гадны олон эмч мэргэжилтэнг эх орондоо сургаж, туршлага хуваалцах эхлэл болж буй талаар тус эмнэлгээс мэдээллээ. 

Амжилттай суралцаж төгссөн ОХУ-ын эмч нарт сертификат гардуулах ёслолын ажиллагаа маргааш  УНТЭ-ийн хурлын танхимд болох аж.