Гаалийн Ерөнхий Газрын даргаар П.Дэлгэрнаран томилогдлоо

Peak.mn
01 сарын 07, 2026

Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 62 настай. Улсад 38 дахь жилдээ ажиллаж байна. 

Боловсрол: 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 

Ажилласан байдал: 

1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга 

1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга

1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга 

1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл 

1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх 

1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан 

1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал 

2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга 

2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч 

2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал 

2012-2013 онд Автотээврийн газрын дарга 

2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх 

2020-2025 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар ажилласан

Холбоотой сэдвүүд

гааль п.дэлгэрнаран

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.