Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Фэйсбүүк яаж ажилладаг юм бол? Бидний өдөр бүр бичдэг чат, хийсэн зураг, нийтлэл гээд бүгд хадгалагдан үлддэгийг та мэдэх үү? Тэгвэл Америкийн нэгдсэн улсын бүгд найрамдах намынхан ард иргэдийнхээ фэйсбүүк датаг нууцлах хэрэгтэй гэж үзсэн байна. 

Зарим интернэт компаниуд хэтэрхий хурдтай хөгжиж байгаа нь нууц биш. Ерөнхийлөгч Трампын сонгуулийн ажлын үед Кэмбриж Аналитика дата компани фэйсбүүкийн датад нэвтэрч чадсаныг бүгд мэдсэн учир илүү өндөр нууцлал байх хэрэгтэй хэмээн хууль тогтоогчид Фэйсбүүкт шаардлага тавьжээ.


Эх сурвалж: Huffington post