peak.mn
12 сарын 12, 2018
Мягмар гарагт АНУ-ын Калифорни муж улсын Цахиурын хөндий дэх “Facebook” компанийн төв байранд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн улмаас компанийн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, ажил үүргээ гүйцэтгэж байсан бүх ажилтныг ажлын байрнаас нь гаргасан бөгөөд аз болоход ямар нэг аюултай зүйл тохиолдоогүй ажээ.
“Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна. Хэн нэгэн хүн гэмтэж бэртээгүй” гэж “Facebook” компанийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Цахиурын хөндийд байрладаг өөр нэгэн компанид аюулгүй байдлын түгшүүр зарласан нь “YouTube” компани байжээ. Тухайн үед тус компанийн төв байранд зэвсэглэсэн эмэгтэй гал нээсний улмаас гурван хүн шархадсан бөгөөд үүний дараа гэмт этгээд өөрийн амиа хөнөөсөн хэрэг гарсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.