"Эрхээ, Тэгшээ хоёр" комик 1: Хүсэл сонирхлыг хүйсээр ангилах хэрэггүй

Х.Оргил
11 сарын 25, 2021

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд дэлхийн 180 гаруй улс нэгдмэл зорилго, нэг уриан доор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүрт хамаатай" аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлж байна.

Уг аяныг тохиолдуулан манай peak.mn сайт, Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Эрхээ Тэгшээ хоёр" комик цувралыг гаргалаа. Цувралын маань дүрийн нэр “Эрх, Тэгш” гэсэн утгыг агуулна. Энэ үгсээр хүн бүхэн тэгш эрхтэй гэдгийг илэрхийлэхийг зорилоо.

Тэд бол хүсэл мөрөөдлөөр дүүрэн, гэнэн томоогүй өсвөр насныхны төлөөлөл, ЕБС-ийн нэг ангийн сурагч, сайн найзууд юм.

Энэхүү цувралаараа бид хүүхдүүдийн дунд хамгийн их тулгамддаг хэвшмэл ойлголтоос үүдсэн асуудлыг онцлон хүргэж байна.

Та нарыг ч бас Эрхээ, Тэгшээтэй нэгдэж хүний эрхийн мэдрэмжтэй, эерэг хандлагатай байж шинэ үеийнхнийгээ түүчээлнэ гэдэгт итгэж байна.

Намайг Эрхээ гэдэг. Би технологид дуртай, чөлөөт цагаараа видео тоглоом тоглох дуртай. Балетаар хичээллэдэг.  

Намайг Тэгшээ гэдэг. Би манга унших, анимэ үзэх дуртай.  К поп сонсдог. Косплэй хийх дуртай.


Комик цуврал №1

Балетчин болмоор байна...


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.