"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас хариуцлагатай уул уурхайн ажлын хүрээнд НҮБ-ын хэрэгжүүлж буй "Бизнес ба Хүний эрх" төслийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ.

Энэ ажлын хүрээнд НҮБ болон "Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо" НҮТББ-ын ажилтнууд 2022 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хариуцсан захирал Карлос Эскрива Жие, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль Орчны Засаглал төслийн зохицуулагч Р.Ариунбилэг тэргүүтэй төслийн зохицуулагчид болон Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн О.Туяа, тус холбооны зөвлөх Ш.Байгальмаа, Б.Хэрлэнчимэг нар уурхайн үйл ажиллагаатай танилцаж, магадлан шинжилгээний ажлын хүрээн дэх төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэлээ.

Хүний эрхийн магадлан шинжилгээний төсөлд Салбарын газар нэгжийн ажилтнууд болон удирдлагууд оролцсон бөгөөд зөвлөхүүдийн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагад хамрагдав.