Цахилгаан машин үйлдвэрлэгч Тэсла компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй авто машин үйлдвэрлэгчээр нэрлэгджээ. Улмаар өрсөлдөгч компаниуд болох Японы машин үйлдвэрлэгч Тоёота зэрэг хэд хэдэн томоохон франчайзуудыг гүйцсэн байна.

Элон Маскийн тус компани ашиг олж байгаагүй ч цахилгаан машины эрэлт нэмэгдэхийн хэрээр амжилттайгаар топуудын жагсаалтад оржээ.

Энэ сарын 1-н буюу өнгөрсөн лхагва гарагийн байдлаар Тэслагийн хувьцаа 4 хувиар өсч, нэг хувьцаа 1120 долларын үнэлгээтэйгээр шинэ рекорд тогтоосон байна. Тийнхүү компанийн нийт үнэлгээ 209 тэрбумд хүрч, Тоёотаг ардаа орхижээ. 

Түүгээр зогсохгүй Тэсла зах зээл дээрх хамгийн том франчайзууд болох Кока кола, Дисней, Сиско болон Экссон Мобилыг ч хол давсан гэнэ. “S&P 500” хувьцаа үнэлгээний төвийн жагсаалтад Тэслагийн өмнө ердөө 19 компани л байгаа аж.

The New York Times

Сонирхолтой нь Тэсла одоо ПэйПалаас илүү үнэлгээтэй болсон ч ПэйПал нь Элон Маскийн хамтран үүсгэн байгуулсан компани. 

Хараахан ашиг олоогүй байгаа гэдгийг нь бодолцож үзвэл Тэслагийн амжилт нь үнэхээр л гайхалтай юм. 

Хүрээлэн буй орчиндоо ээлтэй машины эрэлт ихсэхийн хэрээр Тесла компани цахилгаанаар цэнэглэгдэх машины технологоор зах зээлээ тэргүүлнэ гэж шинжээчид үзжээ.

Эх сурвалж: UNILAD