Эбола вирустай тэмцэхэд 50 сая ам.доллар хүрэлцэхгүй байна


06 сарын 17, 2019

МОСКВА. /АиФ/. Бүгд Найрамдах Конго улсад энэ оны сүүлч хүртэл Эбола чичрэг өвчинтэй тэмцэхэд 50 сая гаруй ам.доллар шаардлагатай байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБЕрөнхий захирал Тедрос Адан Гебрейесус мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Женев хотод болсон ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн хорооны хуралдааны үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


Шаардлагатай хөрөнгө мөнгийг даруй олгохыг тэрбээр олон улсын нийгэмлэгт уриалахын сацуу 54 сая ам.долларыг цуглуулах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэжээ. 



ДЭМБ хийгээд Эбола вирус бүртгэгдсэн улс орнууд шаардлагатай санхүүжилтээ аваагүй байгаад ихээхэн сэтгэл зовниж байгаагаа ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн хороо илэрхийлсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэг санхүүжилт болон хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

"эбола" вирус эбола

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.