Д.Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжтай уулзахад бэлэн байна

peak.mn
11 сарын 21, 2018

Сэтгүүлч Жамаль Хашоггийн хэрэгтэй холбоотой дуулиан шуугиан гараад буй энэ үед Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салмантай уулзахад бэлэн байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

Аргентинд болох “Их 20” дээд хэмжээний уулзалтад угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Аль Сауд оролцоно гэж Саудын Арабын эрчим хүчний сайд Халид аль-Фалих өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Дональд Трампаас “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр угсаа залгамжлах хунтайжтай уулзах эсэхийг сэтгүүлчид асуухад тэрбээр "тийм" гэж хариулсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.