"ДАШТ-2018" авто гоолын тоогоороо дээд амжилт тогтоожээ

peak.mn
06 сарын 28, 2018

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” авто гоолынхоо тоогоор 1998 оны дээд амжилтыг эвдсэн тухай “Коммерсант” цахим хуудас мэдээлэв. 20 жилийн өмнөх тэмцээний үеэр өөрийнхөө хаалга руу гоол оруулсан тохиолдол 6 удаа гарч байсан бол энэ жилийн хувьд 7 удаа гарчээ.
 
Швед болон Мексикийн шигшээ багийн тоглолтын 74 дахь минутад Мексикийн хамгаалагч Эдсон Альварес авто гоол хийснээр шинэ дээд амжилт бүртгэгджээ. Энэ тоглолт шведчүүдийн ялалтаар өндөрлөсөн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг


Холбоотой сэдвүүд

дашт-2018 хөл бөмбөг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.