Алдарт Burberry брэндийн талаар Dailymail сайт ингэж бичжээ.
Их Британийн загварын хувцасны брэнд Burberry энэ жил 28 сая фунт стерлингийн борлогдоогүй хувцасыг устгажээ. Учир нь “саарал” зах зээлд худалдагдан “буруу” хүмүүс худалдан авахаас болгоомжилсон аж.
Дээд зэрэглэлийн тус хувцасны брэнд нь 1,450 фунт стерлингээр үнэлэгддэг цуваараа алдартай. Уг брэндийн борлуулалт унаснаас хаягдлын дүн 50 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 90 сая фунт стерлингийн хувцас устгалд орсон нь тус брэндийн хувьцаа эзэмшигчидийг сэтгэл дундуур үлдээсэн байна. Тэд уг хувцасыг яагаад хувийн хөрөнгө оруулагчдад санал болгоогүйг гайхаж байна гэжээ.
Forbes сэтгүүл Burberry брэндийг 9.6 тэрбум фунт стерлингээр үнэлсэн байна. Тэд зарагдаагүй хувцасаа шатаадагаа хүлээн зөвшөөрсөн ч, эрчим хүчийг ашиглахын тулд тусгай шатаах мэргэжилтэнгүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй гэж Times мэдэгджээ.
Тус брэндээс гадна, Шведийн Н&М брэнд зарагдаагүй хувцасуудаа устгалд оруулдагаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: Dailymail
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.