ВАШИНГТОН. /Reuters/. Даваа гарагт АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн тэргүүн Денис Муйленбургийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард, энэ оны гуравдугаар сард “737 Max” нисэх онгоц осолдсоны улмаас 340 гаруй хүн амиа алдсантай холбогдуулан компанид итгэх олон нийтийн итгэлийг сэргээх зорилгоор уг шийдвэрийг гаргажээ.


Boeing” компанийн мэдээлснээр, Д.Муйленбергийн халааг 2009 оноос хойш захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажилласан Дэвид Калхун авахаар болсон ажээ. Тэрбээр “Boeing” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирлын албан тушаалыг ирэх оны нэгдүгээр сарын 13-наас хашиж эхэлнэ. 



АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч компанийн хувьцаа сүүлийн 9 сарын хугацаанд 20 гаруй хувиар буурсан байна. “737 Max өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезод, энэ оны гуравдугаар сард Этиопт осолдсон бөгөөд уг загварын нисэх онгоцоор нислэг үйлдэхийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш дэлхий даяар зогсоожээ. 


"737 Max" онгоцоор энэ оны эцсээс нислэг үйлдэх боломжтой болно хэмээн "Boeing" компанийн мэргэжилтнүүд найдаж байсан боловч АНУ-ын холбогдох албаны төлөөлөгчид дээр дурдсан хугацаанд зөвшөөрөл олгох боломжгүй гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг