АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Калифорнид сонгуулийн кампанит ажилдаа зориулсан хөрөнгө босгох уулзалтын үеэр Хятадын удирдагчийг "дарангуйлагч" гэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг өнгөрсөн Мягмар гаригт уламжилсан билээ. 

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Хятад улс Жо Байдены мэдэгдлийг эрс эсэргүүцэж байгаа талаар мэдэгджээ. 

Мао Нин "АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэл хариуцлагагүй бөгөөд дипломат ёс зүйд харшилсан, илтэд өдөөн хатгасан үйлдэл. Иймд Хятад улс Жо Байдены мэдэгдлийг эрс эсэргүүцэж байна" гэжээ.