peak.mn
06 сарын 08, 2018
Иракийн нийслэл Багдад хотод өнгөрсөн лхагва гарагийн орой хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 7 хүн амь үрэгдэж, 20 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээлэв.
Тэсрэх төхөөрөмж Багдадын шиитүүд оршин суудаг дүүрэгт байдаг нэгэн сүмийн ойролцоо дэлбэрсэн байна. Дэлбэрэлт болсон газрын хажууд байрладаг хэд хэдэн байшин эвдэрч сүйдсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дунд 2 хүүхэд байсан аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.