Ажиглагчийнн харж буйгаар Австрали тив ган гачигт автаж магадгүй бөгөөд 20 жилийн турш үргэлжлэх боломжтой гэж анхааруулж байна. Цаг уурч Кевин Лонг 1982 онд дээд цэгтээ хүрсэн ган буцаж ирнэ гэж таамаглажээ. Түүний хэлснээр намар болон өвлийн улиралд ургац тарихад хангалттай чийг авч чадаагүй ба олон бүс нутгуудыг хамарсан хуурайшилт бий болж байна гэжээ. 

Шинэ Өмнөд Уэльсийн олон фермүүд ган гачигт өртөж ургацаа алдсанаас мөнгөн хохирол амссан гэж мэдээлжээ. Ирэх жил Бархасбадь болон Санчир гарАгууд хамгийн их ойртож ирнэ. “Сүүлийн 50-100 жилд эдгээр хоёр цикл нь бие биетэйгээ ойртсоор эцэст нь давхацна. Энэхүү давхцал нь хур тундаст маш их нөлөө үзүүлнэ” гэж тайлбарлажээ.

2019-2021 он Австралийн цаг агаарын хувьд маш хуурай байх бөгөөд 200 жилд тохиогоогүй хуурай уур амьсгал тохионо гэжээ. 


Эх сурвалж: Dailymail