Гурван сарын туршид Apple компани шинэ Iphone нийлүүлэгчдийнхээ үйлдвэрлэлийн хэмжээг 10 хувиар багасгах болсон байна. Өнгөрсөн сард Apple компани нийлүүлэгчиддээ хүсэлт гаргасан бөгөөд 1 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл, улирлын туршид цөөн тооны iPhones үйлдвэрлэхийг хүсчээ.

Энэхүү шийдвэр нь Apple-ийн iPhone үйлдвэрлэлд хоёр дахь удаагаа гаргасан шийдвэр бөгөөд Nikkei-ийн мэдээлсэнээр, өнгөрсөн долоо хоногт бууруулах удирдамжаа гаргахаасаа өмнө уг шийдвэрээ гаргасан байна.

Үйлдвэрлэлийн өөрчлөлт шинэчлэлт нь Apple-ийн шинэ iPhone загварын бүх утаснуудад хамаарна. Үүнд iPhone XS, XS Max, XR гэх мэт. "Шинэчлэлийн түвшин нь нийлүүлэгч бүрийн хувьд ялгаатай бөгөөд нийлүүлэх бүтээгдэхүүний төрлөөс хамаарна" гэж нэрээ мэдэгдээгүй эх сурвалж мэдээлжээ.

Хоёрдахь эх сурвалжаас харахад шинэ болон хуучин iPhones-ийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 1 дүгээр сараас 3 дугаар сард 40-43 сая нэгжээр буурах магадлалтай байна.

Хятад дахь iPhone гар утасны борлуулалт суларсан нь АНУ-Хятадын худалдааны дайн, зайг хямд солих, бусад хүчин зүйлсийн үр дагавраас шалтгаалсан бөгөөд 11 дүгээр сард гаргасан орлогын удирдамжид 89-93 тэрбум ам.доллар мэдүүлсэн бол энэ оны эхний улиралд, Apple компани нь 2019 оны Q1 орлогын удирдамжийг 84 тэрбум ам.доллар болгон бууруулжээ. Мөн үйлдвэрлэлтэнд өөрчлөлт оруулж байгааг тооцвол энэхүү орлогын тооцоололд цаашид өөрчлөлт орох магадлалтай гэж үзэж байна.

Apple компаний гүйцэтгэх захирал Тим Кук хэлэхдээ, iPhone XR-ийн борлуулалт унасан, муу зарагдаж байгаа гэдэг нь худлаа бөгөөд энэхүү төхөөрөмжийг зах зээлд борлуулсан өдрөөс хойш бүр хамгийн шилдэг борлуулалттай iPhone байсан" гэжээ.



Эх сурвалж: www.macrumors.com