Меланиа Трампын төрсөн нутаг Словенийн төв Севницагийн ойролцоо сүндэрлэсэн уг хөшөөг хорлон сүйтгэгчид 7 дугаар сарын 5-нд галдан шатаажээ.

Reuters

Бүсийн цагдаагийн хэлтсийнхэн хөшөөг сийлсэн бүтээлч Брэд Довнигоос галд өртсөн хөшөөний үлдэгдлийг хэрхэх талаар асуухад тухайн өдөр нь шууд буулгажээ.

Мөн тэрээр шатсан хөшөөний үлдэгдлийн зургийг хэнд ч өгөхгүй байхыг цагдаагийнхнаас хүссэн байна. Үүнийгээ дахин нэг хэрцгий “меме” зураг болохоос сэргийлж байна гэж тайлбарлажээ. 

Довни цагдаад өргөдөл гаргасан ба түүний хүсэж буй зүйл нь хорлон сүйтгэгчдийг олох аж. Гэхдээ тэднийг хэн ч байсан шийтгүүлээсэй гэж хүсэхгүй буйгаа илэрхийлжээ.

Тэрээр “Энэ үйлдлийн цаана хэн байсныг мэдэх л сонирхолтой санагдаж байна. Хөшөөний харагдах байдал эс бөгөөс тэргүүн хатагтайд дургүй хүн л ийм юм сэдсэн байх. Зориуд Тусгаар тогтнолын сонгон шатаасныг үзэхэд зүгээр ч нэг согтуу хүний үйлдэл биш гэж итгэж байна” гэжээ.


Эх сурвалж: CNN