НЬЮ-ЙОРК. /TASS/. Иран улс АНУ-ын хориг арга хэмжээг тойруулан газрын тос идэвхтэй нийлүүлж байжээ хэмээн “The New York Times” сонин мэдээлсэн байна. Ираны газрын тосны импортод олгосон түр зөвшөөрлөө АНУ-ын эрх баригчид өнгөрсөн 5 дугаар сарын 2-ноос эхлэн цуцалсан билээ.

Өнгөрсөн 5 дугаар сарын 2-ноос энэ сарын 2-н хүртэлх хугацаанд Ираны газрын тос тээвэрлэгч 12 хөлөг онгоц Хятад болон Зүүн Газар дундын тэнгисийн орнууд руу газрын тос нийлүүлж байжээ. Газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ өмнөх үеийнхээс давж байна гэж шинжээчдийн үзэж байгааг “The New York Times” сонин цохон тэмдэглэжээ. 

“Иран ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь АНУ-ын хориг арга хэмжээний Ираны эдийн засагт үзүүлж буй нөлөө бага байгааг харуулж байна. АНУ-ын авсан хориг арга хэмжээ дангаар үйлчилж байгаа учир Иранаас газрын тос худалдан авах нь хууль бус явдал биш юм. Гэсэн хэдий ч Америкийн хориг арга хэмжээнүүдийг зөрчихийн зэрэгцээ тус улсын компаниудтай бизнес эрхэлж буй гадаадын компаниуд эдийн засгийн шахалтад өртөж магадгүй юм” хэмээн  тус сонин онцлон тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг