Ерөнхийлөгч асан Доналд Трампын мэдэгдлүүдээс болж АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа муудаж, зарим улс орон Хятадыг Уйгур исламчуудын эрхийг боомилж байгааг эсэргүүцэн үгээ хэлж, бусад орнуудын Хятадтай харьцах ерөнхий нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа билээ.

Тэгвэл өнгөрөгч долоодугаар сарын нэгний өдөр коммунист намын 100 жилийн ойгоор Хятадын ерөнхийлөгч Ши Жинь Пин илүү дутуу үггүйгээр бусад орныг заналхийлээд амжжээ.

Ард олондоо хандан хэлсэн үгэндээ тэрээр, “Гаднынхан биднийг удирдаж, гадуурхаж, боолчлохыг Хятад ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ингэх гэж оролдсон хэнбугайн толгойг хагалж, 1.4 тэрбум Хятад хүний мах цусаар бүтсэн Цагаан хэрэм дээр цусыг нь юүлэх болно” хэмээжээ.

Түүний үг хэлэхийг гадаа нь улаан туг намируулсан 70 мянган хүн сонордож, жагсаалд цэрэг, нисэх хүчнийхэн оролцсон байна.


Эх сурвалж: UNILAD