Ван Шубао гэгч залууг 12 жилийн өмнө осолд орсноос хойш эдүгээ 75 настай ээж нь өдөр, шөнөгүй асарсны хүчинд тэрээр комноосоо гэнэт сэржээ. Өвчтөн Ван Шубао нь 2006 онд автомашины осолд орсон бөгөөд ослоос болоод түүний дөрвөн мөч нь саажин, гүн комонд орсон байна. 

Аав нь нас барснаас хойш ээж нь түүний цорын ганц асран халамжлагч нь болжээ. Тэрээр 36 настай хүүгийнхээ орны дэргэдээс салалгүй, насан туршийн хадгаламжаа түүний эмнэлгийн үйлчилгээнд зарцуулсан гэнэ. Түүнийг асрах явцдаа нэг үе маш их ядууран, сарын хугацаанд олигтой хоол ч идэж чадаагүй, ихэвчлэн ус ууж өл залгадаг байсан тухайгаа хуучилжээ. Хүүгээ асран халамжлах явцдаа 120,000 юаны өр, зээлтэй болсон байна. Өдөр бүр хүүгээ угааж, усанд оруулснаар түүний өглөө эхэлдэг бөгөөд хүүгээ хооллон, нурууны цоорол үүсэхээс хамгаалан бүх биед нь массаж хийдэг аж.


Өнгөрсөн сард хүү нь гэнэт сэргэсэн байна. Үүний дараа ээж нь "Одоо хүүгээ хөл дээр нь дахин босгохын тулд чадах бүхнээ хийнэ" хэмээн хэлсэн нь Хятадын сошиал ертөнц дэх олон нийтийн  хайр хүндэтгэлийг хүлээсэн байна. Хүмүүс зөвхөн “ ээж хүн л хүүгээ ингэж хайрлаж чадна” хэмээн бичжээ.



Эх сурвалж: https://nextshark.com