Америкийн рэппэр Cardi B тоглолтын үеэр үзэгчдийн ээлжит “бай” болжээ. Өдгөө 30 настай рэппэр Лас Вегаст болсон тоглолтын үеэр өөр рүү нь ус цацсан үзэгч рүү микрофоноо шидсэн талаар ВВС мэдээлэв. 

Микрофонгүй болсон түүний хоолойн бичлэг үргэлжлэн сонсогдож, Cardi B амьд хоолойн дуулалт үзүүлээгүй гэсэн шүүмжлэлд өртжээ. Хамгаалалтын ажилтнууд халдлага үйлдэгчийг саатуулж, микрофоныг буцаан авч, хүмүүсийн тараасан байна.

TMZ-д мэдээлснээр, Cardi B-гийн микрофонд оногдсон үзэгч эмэгтэй Лас Вегасын цагдаагийн газарт ханджээ.

Тайзан дээр дуулж буй уран бүтээлч рүү үзэгчид элдэв зүйл шидэх үзэгдэл сүүлийн үед олонтаа гарч буй юм. Өнгөрсөн зургадугаар сард Bebe Rexha тайзан дээр байхдаа нэгэн үзэгч эрэгтэйн шидсэн гар утсанд оногдож, нүүрэндээ хөнгөн гэмтэл авчээ.

Гар утас шидсэн, Нью Жерсигийн оршин суугч, 27 настай Николас Малвагна бусдын биед халдсан хэргээр шийтгэл хүлээсэн байна. Мөн Лондоны тайзан дээр дуулж байсан Pink рүү нэг үзэгч хүний чандартай уут шидсэн тохиолдол гарч байжээ.