Чанартай бөгөөд хурдтай хөгжүүлэлт хийхэд тестийн үйл явц зайлшгүй хийх байх ёстой. Хэдий сайн шалгасан ч яг нэвтрүүлэхийн өмнө өнөөх алдаанууд нь дахин дахин гарсаар байдаг. Тест автоматжуулалтын шийдэл нь энэхүү асуудлыг бүрэн шийдэж чаддаг.

CI/CD (тастралтгүй интеграцлалын) орчинд тест автоматжуулалт шийдлийг ашиглах нь DevOps -ийн тулгын чулуу болж өгдөг. Хөгжүүлэлтийн явцад version өөрчлөгдөх, шинэчлэгдэх процесс бишгүй. Автомат тестийн хэрэгсэлээр урьдчилан бэлтгэсэн тестүүдээ хөгжүүлэлтийн үе шат тутамд ажиллан асар богино хугацаанд үр дүнгийн харьцуулалт, явцыг харуулж чаддаг байна.

Автомат тестийн давуу талууд:
⦁Автомат тест нь маш богино хугацаанд чанартай хөгжүүлэлт хийж, зардал хэмнэдэг.
⦁Програмчлалын хэд хэдэн хэл дээр ашиглаж болдог, хялбар хэрэглээтэй.
⦁Бүх төрлийн аппликэйшн дээр тест автоматжуулалтаа ашиглаж болно.
⦁Jira гэх мэт хөгжүүлэлтийн эко – системд бүрэн холбогддог.
⦁Тестийн цар хүрээг нэмэгдүүлж, аппликэйшн, дата хүснэгтүүд, файл гэх мэт гар ажиллагаагаар хүрэх боломжгүй хэсгүүдэд хүрч ажилладаг.
⦁Хөгжүүлэлт, тестийн багийнхны ур чадвар дээшлүүлэх, сорилтыг давах гол хэрэгсэл болдог.

Хаанаас суралцах вэ?
Новелсофт компани маань энэхүү категорт тэргүүлэгч SmartBear Software компанитай хамтарч эхэлсэн бөгөөд Тест автоматжуулалтын шийдэл танилцуулах вэбинарыг 12 сарын 22-ны Лхагва гарагт зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна.

Энэ удаагийн вэбинар нь CI/CD-р дамжуулан UI тест автоматжуулалт хэрхэн хийх, дэлхий нийтийн болон Монголдоо бидний туршсан, ашигласан бодит кейсийг хэлэлцүүлэхээр бэлдлээ.  

Дараах агуулгууд вэбинараар хэлэлцнэ.


⦁UI Test –ийг яагаад автоматжуулдаг вэ?
⦁Найдвартай шалгарсан UI Test хэрхэн бичих вэ?
⦁CI/CD pipeline-д UI тестийг тааруулах нь
⦁Үр дүнтэй тайланг хэрхэн гаргах вэ?
⦁Cross-Platform тестийн стратеги юу байж болох вэ?
⦁Асуулт хариулт


Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА УУ.