Жүжигчин Кевин Харт Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулахаас татгалзжээ

peak.mn
12 сарын 07, 2018

Америкийн инээдмийн жүжигчин Кевин Харт 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулахаас татгалзсан тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, Хартын татгалзах болсон шалтгааныг бэлгийн цөөнхтэй холбоотой түүний сөрөг мэдэгдэлтэй холбож байна. Өмнө нь энэ талаар хатуу үг хэлж байсандаа тэрбээр уучлалт гуйжээ.

Жүжигчин Кевин Харт нь “Америк гэр бүл”, “Жуманжи: Ширэнгэн ойд тавтай морил”, “Тун аймшгийн кино” зэрэг цувралд бүтээсэн дүрүүдээрээ алдартай юм. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны 2 дугаар сарын 24-нд Лос-Анжелес хотод болно.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ  

Холбоотой сэдвүүд

оскарын шагнал кевин харт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.