Тус улсын Гадаад хэргийн сайд Аяман Сафади АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд ингэж тунхагласнаар Араб, Исламын ертөнцийг бухимдуулж, өдсөн хэрэг болно гэж сануулжээ. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн амлалтаа биелүүлж удахгүй зарлан тунхаглана гэсэн яриа их гарснаас ийнхүү санаа зовниход хүрсэн аж. 

Ноён Трампын хүргэн Жаред Кушнер хараахан шийдвэр гаргаагүйг мэдэгдсэн. Ноён Сафади твиттер хуудастаа “АНУ-ын ТНБД Тиллерсонтой Иерусалимыг Израйлын нийслэл гэж тунхаглах нь ямар үр дагавартай болох талаар ярилцсан. Ийм шийдвэр Араб, Муслимын ертөнцөд уур хилэн авчирч, эв найрамдлыг үгүй хийж, хурцадмал байдлыг нэмэгдүүлэх болно” хэмээн бичжээ. 

Эл асуудалд Америкийн Төрийн департаментаас хариу өгсөнгүй. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас олон улсаас дэмжлэг авч зарлан тунхаглуулахгүй байх талаас нь хөөцөлдөх гэнэ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсар ярьжээ. 

Израйл Зүүн Иерусалимыг 1967 оны Ойрхи Дорнодын дайны үеэр эзэлсэн байна. Улмаар 1980 онд өөртөө нэгтгэж эзэмшил нутаг болгон зарласан.