Америкийн дуучин Леди Гага “Од төрсөн нь” киноны “Shallow” дуугаараа “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртжээ. Кино болон телевизийн шилдгүүдийг тодруулдаг, 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гарагт Лос Анжелес хотод эхэлсэн юм.

Тус киноны гол дүрийг бүтээсэн дуучин Леди Гага мөн “Алтан бөмбөрцөг”-ийн “Драмын шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөж байгаа аж.

Жүжигчин Брэдли Куперын найруулсан “Од төрсөн нь” киноны дийлэнх дууг жүжигчин Б.Купер болон дуучин Леди Гага нар дуулсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости