Америкийн поп дуучин Ариана Грандегийн дуунууд "Billboard" сэтгүүлээс долоо хоног бүр гаргадаг шилдэг дууны “Billboard Hot 100” жагсаалтын эхний гурван байрт дараалан оржээ. 

Ариана Грандегийн “7 Rings” дуу жагсаалтыг дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлж байгаа бол “Break Up With Your Girlfriend” дуу нь хоёрдугаарт, харин “Thank U, Next” дуу нь долдугаар байраас дээшилж гуравдугаарт оржээ. Эдгээр нь “Thank U, Next” цомогт нь багтсан дуунууд аж.

"Billboard" сэтгүүлд мэдээлж буйгаар, өмнө нь ийм амжилтыг “The Beatles” хамтлаг тогтоож байжээ. 1964 онд тус хамтлагийн “Can't Buy Me Love”, “Twist and Shout”, “Do You Want to Know a Secret” дуунууд таван долоо хоног дараалан “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтын эхний гурван байрт бичигдэж байв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS