Өнгөрөгч оны 5 дугаар сард өнгөт арьст гэмт хэрэгтэн асан Жорж Флоидийг амь гуйж байхад нь хүч хэрэглэсээр үхэлд хүргэж буй бичлэг цахим орчныг цочирдуулж, хүмүүсийг талцуулаад амжсан билээ. 


Түүний үхлийн улмаас #blacklivesmatter гэх хөдөлгөөн ч өрнөж, АНУ дахь өнгөт арьстнуудын эрхийн төлөөх тэмцэл удаан хугацаанд үргэлжилж, одоо ч мартагдаагүй хэвээр байгаа.

Тэгвэл түүний аминд хүрсэн этгээд болох 45 настай Дерэк Чаувин Миннесота хотын шүүхээс 2 дугаар зэргийн хүн амины хэргээр 22.5 жилийн ял сонсжээ. 

Миннесота хотын хуулийн дагуу тэрээр нийт ялын 15 жилийг биеэр эдлэх ёстой бөгөөд түүнээс цааших хугацаанд батлан даалтад гарч болох гэнэ. 

Прокурорын зүгээс түүнд 30 жилийн ял оноохын хүссэн ч тухайн хугацаа нь Миннесота хотын яллах журмын 12.5 жилийн ял ногдуулах зөвлөмжөөс даруй 17.5 жилээр илүү байжээ. 

Хохирогчийн ар гэрийнхэн шүүхээс оноосон ялын хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.


Эх сурвалж: La Prensa Latina