“Хуучинсаг сэтгэлгээтэй” хүмүүст амьдрал тэс өөр байж мэднэ. Яаж гэж үү? Та залуу хүн байж болно. Та энэ ертөнц дээр амьдраад хэдэн зуун жил болж байгаа мэт санагдаж ч болно. Та өөрийн насны хүмүүсийн дунд, үеийнхэн дунд уусан орж чадахгүй байна уу? Танд орчин үеийн загвар, нийгмийн норм хамаагүй, тренд болж буй орчин үеийн хөгжмөөс хоцроод байна уу? Та ганцаар биш. Энэ ертөнц дээр маш олон хуучин сэтгэлгээтэй мэт өөрсдийгөө мэдэрдэг хүмүүс бий.


Зөвхөн эдгээр хүмүүсийн ойлгох 5 зүйл:

1. Соёл иргэншил байгалийн эсрэг.

Хуучинсаг, хөгшин сэтгэлгээтэй байна гэдэг байгалийг хайрладаг гэсэн үг юм. Та байгаль эх, дэлхийтэй онцгой холбоотой, дэлхий ертөнц өөрчлөгдөхгүй, найдвартай, тогтвортой гэдгийг ойлгодог. Та зуны улиралд дуртай, байгалийн гайхамшиг, шөнийн тэнгэр, одод, далайн давалгаан чимээнээс тайвшрал олж авдаг. Танд эдгээр зүйлс аюулгүй байдлыг мэдрүүлдэг.


2. Та том зураг харж байна.

Та хүний амьдралыг түр зуурынх гэдгийг сайн мэддэг. Өөрийгөө энэ том ертөнц дээр жижигхэн толбо, далайн эрэг дээрх ширхэг элс гэдгийг мэддэг. Гэхдээ энэ таныг сэтгэлээр унагдаггүй.


3. Ганцаардал таны хувьд чухал.

Та бусад хүмүүс болон тэдэнтэй хамт байгаа хүмүүсээс таашаал авдаг. Заримдаа та хуучинсаг сэтгэлтэй болсоноор өөрийгөө азгүй мэтээр мэдэрдэг. Та толгой дотроо маш их цаг хугацааг өнгрүүлдэг. Харин нийгмийн харилцаа нь таныг залхаадаг.


4. Таны үеийн хүмүүс сэтгэлээр унагаж, залхаадаг.

Хөгшин сэтгэлгээтэй хүмүүс үеийнхээ хүмүүстэй харьцуулахад илүү мэдрэмжтэй байдаг. Тэд аливаа юмыг илүү гүнзгий ойлгодог. Бусад хүмүүстэй харилцах нь таныг сэтгэлээр унагаж, залхаах тохиолдол бий. Тиймээс та өөрийгөө тэдний хажууд том хүн мэт, харин тэд таны хувьд хүүхэд мэт санагдана.


5. Та мэдлэгийн төлөө тэмүүлдэг.

Та материаллаг зүйл бодит үнэ цэнэгүй, мөнгө утаггүй, хүмүүс ирж, явдаг. Гэвч таны үнэлдэг ганц зүйл бий. Үүнийг хулгайлж, устгаж болохгүй ба цаг хугацаа хамаарахгүй юм. Та мэдлэгийн төлөө тэмүүлж байдаг. Тодорхой сэдэв байхгүй хэдий ч танд бүх л сэдэв үнэ цэнэтэй, утга учиртай байдаг.