Өнөөдөр Санк-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Аргентин болон Нигерийн шигшээ багийн хооронд орон нутгийн цагаар 21:00 цагт тоглолт болно. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа билээ. Тэрбээр өнөөдрйин тоглолтод Нигерийн багийг хожино гэж зөгнөв.

Таамгийг урьдын адилаар хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг Ахилл муурны өмнө тавьж, сонгуулах маягаар явуулав.

Өмнө нь тэрбээр 4 тоглолтыг зөв тааварласан юм. Дараагийн удаад Ахилл муур ирэх сарын 3-нд болон 10-нд таамаглалаа хэлэх юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг