Өнгө өнгөөр гэрэлтэх зул сарын баяр хүн бүхэнд сайхан дурсамж үлдээдэг билээ. Гэхдээ ард нь хэр их хог хаягдал гардаг гэдгийг төсөөлөхөд ч бэрх. 

Эх дэлхийдээ ээлтэй сонголт баглаа боодлоос эхэлнэ

Олон улсад янз бүрийн баяр тэмдэглэдэг ч хамгийн их хог хаягдал гардаг нь 12 дугаар сар юм. Тэр дундаа зул сарын баяр эх дэлхийдээ ээлгүй гэгддэ.

Зул сарын баярын оройн зоог хийхэд зөвхөн их Британичууд гэхэд л дэлхийг автомашинаар 6000 удаа тойрон аялахтай дүйцэх хэмжээний нүүрс төрөгчийн хий ялгаруулдаг байна. Энэ үеэр британчууд дундажаар 230 мянган тонн хоолны хог хаягдал гарч, 35 сая дарсны шил, зул сарын бэлэгний баглаа боодлын хог хаягдал хаягддаг ажээ.

Хогийн саванд хийсэн эдгээр бэлгийн баглаа боодолд ойролцоогоор 4500 тонн тугалган цаас, 227 мянган милл урт өнгөт цаас, 125 тонн хуванцар багтжээ. 

1кг бэлгийн баглаа боодлыг үйлдвэрлэхэд 3.5 кг нүүрс хүчлийн хий ялгаруулдаг байна. Тиймээс та эх дэлхийдээ ээлтэй баярлая гэвэл энгийн туузаар чимэглэх, сониноор хулдаж ороох зэрэг аргыг ашиглаад үзээрэй.

Эх дэлхийдээ ээлтэй баярлах энгийн аргууд: 

Бага мөнгө үрэх

Гараар урласан бэлэг бэлэглэх

 Бэлэг боохдоо дахин боловсруулсан боодол цаас ашиглах

 Баттерэй шаардлагүй бэлэг бэлэглэх

 Байгальд ээлтэй лаа өгөх

✔ Хуванцар баглаа боодлоос татгалзах

 Өөрийн хуучин зүйлээ бэлэглэх

 Хамтдаа чанартай цагийг өнгөрөөх

✔ Амьд ургамал цэцэг бэлэглэх

✔ Дахин ашиглах боломжтой сав даавуун уут бэлэглэх

Дэлхий даяар жил бүр 120 сая ширхэг гацуур модыг тайрч шинэ жил тэмдэглэдэг 

17-р зууны үед Хойд Америкт суурьшсан германчууд дээрх уламжлалаа тээн ирсэн бөгөөд Хатан хаан Викториа уг уламжлалыг дэлгэрүүлэх хүртэл америкчуудын дунд өргөн тархаагүй байжээ. 

1846 онд Викториа болон түүний Герман нөхөр, хунтайж Альберт нар зул сарын гацуур модыг засчээ. Тэд модоо тоглоом, чихэр, попкорн болон бялуугаар чимэглэсэн байна. Ингэснээр Зул сарын модыг засах уламжлал дэлгэрсэн бөгөөд Англи болон Хойд Америк даяар түгэж, улмаар дэлхий дахин уг уламжлалыг дагах болжээ.

Гэвч орчин үед энэхүү уламжлал байгаль орчиндоо ээлтэй бус гэгдэх шалтгаан болжээ.

Зул сараар Их Британичууд 8 сая амьд гацуур тайрч, 5 сая хиймэл гацуур модыг сүлд модоо болгон ашигладаг байна.

Хиймэл гацуурын түүхий эд нь хуванцар бөгөөд үйлдвэрлэхэд  ойролцоогоор 40 кг орчим нүүрстөрөгчийн ялгаруулдаг. Магадгүй та хиймэл гацуурыг байгальд ээлгүй тул жинхэнэ гацуурыг сонгож мэдэх юм. Гэвч гацуур ургатлаа багадаа 15 жилийг зарцуулдаг гэдгийг бүү мартаарай.

Дэлхий даяар жил бүр 120 сая ширхэг гацуур модыг тайрч шинэ жил тэмдэглэдэг гэнэ. 

Үүнээс үүдэн байгаль орчинд учирсан хохирол, хөрсний элэгдэл, ойгүйдэл, түүнийг тарьж ургуулахад шаардсан бордоо, тээвэрлэлт, шинэ жилийн дараа модыг шатааж устгахад гарсан нүүрс хүчлийн хийн ялгаралтыг тооцоход олон тэрбум кг нүүрстөрөгчийн ул мөр /carbon footprint/ үлддэг гэсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр Их Британи улс жилд 8 сая ширхэг гацуур мод, Австрали 5-6 сая ширхэг гацуур мод, Европын холбооны улсууд 50 сая ширхэг гацуур мод, Латин Америк, Канад, ОХУ, болон Азийн бусад улс орнууд нийлээд 40 сая ширхэг гацуур мод хэрэглэдэг бол, АНУ хамгийн олон буюу жилд 35-40 сая ширхэг гацуур мод дангаараа тайрч шинэ жил тэмдэглэдэг байна.


Эх сурвалж: Commercialwaste.trade

Бэлтгэсэн: С.Мишээл