Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө 08.00 цагт эхэлсэн бөгөөд 16 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Дөнгөж сая тус хурлаар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоолыг батлаад байна. Ингэснээр төмөр зам хөдөлгөөнд орох боломж бүрдэж буй юм гэдгийг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ онцоллоо.