Засгийн газар тусгай нислэгийн асуудлаар хуралдаж байна

Б.Баясгалан
05 сарын 20, 2020

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхлэн үргэлжилж байна.

Тус хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд яг одоо ‬коронавирусийн олон улсын болон дотоод нөхцөл байдал, тусгай үүргийн нислэгүүдийн талаар хуралдаж байна.

‪Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулна. Түрээслээд, өмчлөх нөхцөлөөр 1300-1500 өрх бэлэн орон сууцанд хамрагдана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.