Хүний хуучин хувцас өмсөхгүй, өөрийн өмсөж хэрэглэснээ бусдад өмсүүлэхгүй буян харьчихна гэж шатаадаг хүмүүс бий. Үнэндээ энэ бол өнөөгийн нийгэмд хэтэрхий хоцрогдсон ойлголт юм. Орчин цагийнхан хэрэглээгээ гайхуулах бус харин ч эсрэгээрээ эх дэлхийдээ ээлтэйг нь сонгож байна.  Энэ хэрээрээ загварын ертөнц байгаль орчинд ээлтэй хандлага руу эргэж органик руу тэмүүлэх болсон билээ.

Үүнийг даган хуучин хувцас, эдлэлийг дахин боловсруулж дахин давтагдашгүй загварыг бий болгосоор байна.

Хуучин хувцас дахин хэрэглэх, боловсруулах  нь эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд дараах ач холбогдолтой.

Байгаль орчин: Дахин боловсруулах, хэрэглэх нь ус, газрын тос, байгалийн хий зэрэг нөөцийг хэмнэдэг, эрчим хүч зардлыг багасгаж, хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, байгаль орчин сүйтгэхээс сэргийлдэг.

Эдийн засаг: Үнийн хувьд харьцангуй хямд байдаг бөгөөд энэ нь өрхийн хэрэглээний зардлыг бууруулахад чухал нөлөөтэй.

2019 оны статистик баримтаар Монгол Улсын өрхийн дундаж орлого 1.3 сая төгрөг байна. Гэвч хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 14.5 хувийг бэлэн хувцас авахад зарцуулдаг гэсэн тоо гарчээ.

Нийгэм: Дахин боловсруулах, хэрэглэх нь ажлын байрыг бий болгодог. Хог хаягдлыг дахин боловсруулах төвүүд нь хог хаягдлын салбарт нэг ажлын байр тутамд дөрвөн ажлын байр бий болгодог. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой зэрэг өндөр ач холбогдолтой юм.


Сүүлийн үед Thrift shop буюу хуучин хувцас, эдлэл хэрэглэлийн дэлгүүрүүд олноор нээгдэх болсон нь хүмүүс байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягт шилжиж буйн илрэл юм. Ялангуяа Z үеийнхэн голдуу үйлчлүүлдэг бөгөөд хүний хуучин хувцас өмсөх нь хиймор лундаанд муу гэх мухар сүсгийг халж байна.

Thrift shop-оор үйлчлүүлэхийн давуу тал:

  1. Хямд үнэ

Second hand бараа бүтээгдэхүүнүүд үнийн хувьд хямд байдгаараа давуу талтай. Өөрийн хайж буй хэрэгцээт зүйлээ санаанд ч оромгүй хямдхан өртгөөр худалдан авах боломжийг thrift shop олгодог. 

  1. Төрөл бүрийн бүтээгдэхүүн

Хувцас, ном, тавилга, дагалдах хэрэгсэл, гэрийн чимэглэл, цахилгаан бараа, албан тасалгааны хэрэгсэл, тэр ч байтугай хөгжим зэргийг худалдаалдаг. 

  1. Байгаль орчинд ээлтэй

Эко байдлыг эрхэмлэх болсон өнөө цагт thrift shop бол хамгийн зөв сонголт юм. Нэг бүтээгдэхүүнийг дахин хэрэглэх нь орчны бохирдол, агаарын бохирдол зэргийг бууруулахад үзүүлж болох хамгийн энгийн арга юм.

  1. Дахин давтагдашгүй загвар

Өвөрмөц загвартай, содон чамин хувцаснуудыг та эндээс л олох боломжтой.

Таван америк хүн тутмын нэг нь жилд ядаж нэг удаа thrift shop-оор үйлчлүүлсэн байдаг.

Ийнхүү Thrift shop буюу хуучин хувцасны дэлгүүр нь өдгөө дэлхийд байр сууриа эзэлж бизнесийн салбар болтлоо хөгжжээ. IBIS World тайланд дурдсанаар thrift shop-ын салбарт 14.4 тэрбум доллар эргэлддэг.

Монголд үйл ажиллагаа явуулдаг энэ төрлийн дэлгүүрийг санал болгож байна.

#Shkaf

#Агь хандивын сан

#Dream light store

#Тойрог