Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх Дэд хороо коронавирусын цар тахалтай холбоотой зөвлөмжүүд гаргажээ.

Зөвлөгөө нь гурван хэсэгтэй бөгөөд цар тахлын үеэр ямар газруудад хүний эрх, эрх чөлөө хумигдаж, зөрчигдөж болох талаар мэдээллийг багтаан зөвлөмж өгсөн байна.

Дүгнэлтэд "Одоогийн байдлаар цар тахал хэр удаан үргэлжлэх, түүний үзүүлэх нөлөө бүхэлдээ ямар байх талаар тодорхой таамаг дэвшүүлэхэд бэрх байна. Харин энэхүү цар тахал аль хэдийн нийгмийн бүхий л хэсэгт маш том нөлөө үзүүлчихсэн, энэ байдал хэсэг хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Тиймээс Дэд хороо болон УСҮМ нь “хохирол учруулахгүй байх” зарчмыг алхам тутамдаа баримтлан ажиллах шаардлагатай юм" гэжээ.

Тухайлбал эдгээр зөвлөмжүүд багтжээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

✔Ямар нэгэн байдлаар хөл хорионд орсон хүнийг “хоригдол” мэт харж, харьцаж үл болно

✔Зарим улс орнуудад эрх чөлөөг хязгаарладаг газруудад цар тахалтай тэмцэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тухайн хорих ангид болон хорих ангийн гадна замбараагүй байдал үүсгээд байгаа бөгөөд хүний амь эрэгдсэн тохиолдлууд гарсан байна. Тиймээс аливаа төр засгаас цар тахалтай тэмцэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь эрхээ хязгаарлуулсан этгээд, түүний гэр бүл, хорих байгууламжийн ажилчид болон эрүүл мэндийн ажилчид зэрэг бүх хүний эрхийг анхааралдаа авч үзэх нь нэн чухал.

Хөл хорионд байгаа, эсвэл хөл хорионд байсан хэн бүхнийг ялгаварлан гадуурхагдахаас, эмзэг байдалд орохоос нь урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авсан байх