Яг одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэхийг чуулганаар хэлэлцэж байна

Б.Баясгалан
11 сарын 30, 2018

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдэхээр яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

Нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Эдгээр 27 гишүүн дотор УИХ-ын дарга М.Энхболд байсан учир ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Ж.Энхбаяр нар горимын санал гаргаж Л.Энх-Амгалан хурал даргалах нь мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн ч хуралдааныг Л.Энх-Амгалан үргэлжлүүлэн даргалахаар боллоо.

Яг одоо чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын 75 гишүүний 71 нь оролцож байна.

Холбоотой сэдвүүд

засгийнгазар у.хүрэлсүх уих

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.