Ядуу амьдрал руу уруу татдаг 12 зуршил. Та өөрийгөө шалгаад үз!

Ядуу байна гэдэг нь мөнгөгүй байна гэдгээс гадна хүн өөртөө сөрөг зуршил хадгалсныг хэлдэг. Хүн эдгээр зуршлаа хаяхгүй бол түүний амьдрал хэзээ ч баян байх боломжгүй. Энэхүү нийтлэлд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай заадаг сургагч Евгений Дейнеко авьяастай хүмүүс ядуу хүүмүүсийн алдааг давтахад өөрсдөө тэдэнтэй адилхан болдог тухай ярина. Та өөрийгөө шалгаад үзээрэй!

12 жилийн  туршид сэтгэлзүйн пракитикаас дараах зуршлуудыг тодруулж болохоор байна. Ядуу хүмүүс эдгээр зуршлыг дахин дахин давтдаг. Хамгийн сонирхолтой нь маш чадвартай, авьяастай хүмүүс ядуу хүмүүсийн алдааг давтдаг явдал юм. Ингээд харцгаая!


Ядуу хүмүүс үргэлж буруутан хайдаг

Ядуу хүн хэзээ ч өөрөө хариуцлага хүлээдэггүй. Тэрээр ихэнхдээ өөрийнхөө азгүй байдалд бусдыг буруутгадаг. Удирдлага, ажлын хамт олноо, эргэн тойрны хүмүүсээ гээд бүгдийг буруутгадаг. Ядуу хүмүүс ингэж сэтгэдэг “Тэд байхгүй байсан бол тэрээр аль хэдийн амжилтад хүрсэн байх байсан”, “Надад бүгд садаа болж байна, үүнээс болоод би юу ч хийж чадахгүй байна”.


Цаг хугацааг сунгах

Бага ахуй цагаас бидэнд эцэг эх маань “долоо хэмжиж нэг огтло” сургаалийг айлддаг байсан. Цаг хугацаа өнгөрч, та бодсоор л.., хэмжсээр.., харин эцсийн үр дүнд танаас илүү ажил хэрэгч хүн таны “таны” хэсгийг огтлоод аваад явна. Эхний алхмыг хийхээс, эрсдлээс айдаггүй хүн, өөрийнхөө санааг нуун дарагдуулдаг биш хэрэгжүүлдэг хүн л ялдаг.

Ядуу хүний сэтгэлгээтэй хүн үргэлж цагийг сунгаж, өөрийнхөө залхуу байдлыг мөн л бусдад тохдог.


Гарцаагүй үйлдэл

Ядуу хүмүүс эрсдэлтэй зүйл хийдэггүй. Тэд их биш ч гэсэн тогтмол орлогыг илүүд үздэг. Үүний үр дүнд цалингаас цалингийн хооронд амьдардаг бөгөөд өөрсдийнхөө хий хоосон бий болгосон “тогтвортой байдал” гэсэн нэрийн дор амьдардаг.


Үнэгүй суралцах

Ядуу хүмүүсийн гол  төлөөлөгчид маш олон тооны үнэгүй сургалт, семинарт бүртгүүсэн байдаг. Гэхдээ тэдгээр сургалтаасаа юу ч олж авч чаддаггүй. Эцсийн үр дүнд тэрээр өөрийнхөө бий болгосон “хуурмаг сургалт” хэмээх мөрөөдөлд амьдардаг. Амжилттай бизнес эрхлэгч болохын тулд өөрийн багштайгаа амьд харилцааг бий болгох хэрэгтэй. Сургалтын үнэ таны ирээдүйн амжилтын үзүүлэлтийг тодорхойлно.


Бусдын хөдөлмөрт цалин хөлс өгдөггүй

Ядуу хүний сэтгэлгээтэй хүн бусдын хөдөлмөрөөр амьдрах дуртай. Хөгжим, сургалт, кино гээд бүхий л зүйлийг торрентоос татдаг. Түүний философи бол төлбөртэй үйлчилгээ, бүтээгдхүүнийг хэрхэн яаж үнэгүй авах вэ. Харин түүний амьдралыг өөртэй нь адилхан хүмүүсийн бүтээсэн торрент болон бусад үнэгүй татдаг программууд. Төлбөртэй бүтээгэдхүүнийг үнэгүй татаж авсан бол энэ хулгай. Бусдын хөдөлмөрийг үнэлэхгүй, хульхиддаг зан чанар нь тэрхүү хүнийг бүхий л амьдралаараа ядуу амьдрахад хүргэдэг.


Өөрийгөө өрөвдөх

Ихэнхидээ хүмүүс өөрсдийнхөө асуудлын үндсийг бусад зүйлээс хайдаг. Газар зүйн тааламжгүй байдал, бие галбирын алдаа дутагдал, ядуу гэр бүлд төрсөн, боловсрол дутмаг, буруу улсад амьдарч байна гээд бүхий л зүйлийг буруутгадаг. Ядуу хүн өөрийгөө өрөвдөх хэдэн арван шалтгаан бий.


Гомдоллох

Мөнгөгүй байх нь сөрөг энергийг бий болгодог гол шалтгаануудын нэг. Ядуу хүмүүсийг бодвол баян хүний сэтгэлгээтэй хүн азгүй байдлаа зорилгодоо хүрэх шат хэмээн боддог бөгөөд хэзээ ч гомдолдоггүй. Заримдаа чи өөрийгөө өрөвдүүлэхийн тулд бүх зүйлээ ярихыг хүсдэг, гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, таны хэтэвчин дэх мөнгө өөрчлөгдөөгүй, байсан зүйл байдгаараа л байна.


Бусдыг юу хэлэх бол гэж бодох

Амжилттай хүн бусдын үзэл бодлоос ангид зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг сонсдог. Харин ядуу хүмүүс эсрэгээрээ хийдэг. Ядуу хүн бусдын нүднээс дэмжлэг, бодлыг нь хайдаг. Тэрээр арай илүү амжилттай, хүчтэй хүмүүсээс баримжаа авдаг. Гэхдээ ийм төрлийн харьцуулалт нь түүний дахиад л ядуу амьдрал руу татах нэг шалтгаан болж байна.


Мөнгийг хий дэмий үрэх

Ядуу хүнд санхүүгийн стратеги байдаггүй. Түүний гол зорилго нь мөнгө ол дараа нь үр. Харин баян хүн хөдөлмөрлөж олсон мөнгөө ямарваа нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийдэг. Хүн их мөнгө олсноор баян болдоггүй, харин өөрийнөө орлогыг зөв зарцуулсан хүн баяждаг.


Түр хугацааны ашиг хайх

Ядуу хүмүүс шинэ зүйл сурахыг эрмэлздэггүй, харин яг одоо мөнгө олохыг хүсдэг. Хүн бүх зүйлийг шууд нэг доор авахыг хүсдэг, ямар ч хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр. Гэхдээ бүх зүйлд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагдаж байж үр дүнд хүрнэ.


Дургүй зүйлээ хийх

Ядуу хүнд үргэлж ажилдаа явахгүй байх 10 буруутан, 100 удаа зөвтгөх, 1000 шалтгаан байдаг. Тэрээр үргэлж баасан гарагийн тухай бодож амьдардаг. Удирдлагаа үзэн яддаг хэдий ч даваа гарагт яаж ийж байгаад л ажилдаа явдаг. Харин өөрийнхөө дуртай зүйлийг хийхэд түүнд зориг хүрдэггүй. Ийм байдалтай хүн юуг ч өөрчилж чадахгүйгээр амьдралаа өнгөрөөдөг.


Хүний амьдралаар амьдрах

Ядуу хүмүүст нэг том сэтгэлгээний алдаа байдаг. Энэ нь бусдын амьдралыг өөрийн амьдралд оруулах. Олон тооны цуврал кино, уран зохиолын ном, оддын түүх гээд ядуу хүмүүсийг өдөөн хатгаж байдаг. Ядуу хүмүүс шүтэн бишрэгчдийнхээ амжилтын сүүдрээр амьдардаг. Багаас эхлэх, өөрийнхөө ирээдүйг жижиг жижиг хэсгээр барихаас айдаг.

Та эдгээр зуршлаас өөрийгөө олж харсан бол битгий сэтгэлээр унаарай. Энэхүү нийтлэлийг өөрийг тань зуршлыг засаж залруулахад туслах туслагч гэж бодоорой. 

Амжилт хүсье!

Холбоотой сэдвүүд

зөвлөгөө психологи

Сэтгэгдэл бичих (6)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.